www.gpo.mn

   ТУСЛАХ ЦЭС

   ЗУРГИЙН ЦОМОГ
2008 оны 09 сар

Монгол Улсын Ерєнхий прокурор Унгарын Ерєнхий прокурорын хамт
» Бусад зураг

   НЭВТРЭХ
Нэвтрэх нэр
Нууц vг
 

   НОМ СЭТГYYЛ

ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ

Прокурорын мэдээлэл сэтгүүлийг улирал тутамд хэвлүүлэн гаргаж байна.
» Бусад ном

   ХОЛБООС











   ОНЛАЙН
Нийт: 5 хvн байна.
Нийт: 854102 уншигдсан байна.

 Прокурорын тангараг  Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, прокурорын байгууллагын нэгдмэл тєвлєрсєн удирдлагатай байх, гадны нєлєєнд vл автах, хуулийг нэг мєр хэрэглэх зарчмыг гvнээ хvндэтгэн, албаны vvргээ vнэнч шударгаар биелvvлж, прокурорын ёс зvй, нэр хvндийг єндєрт єргєж явахаа тангараглая. Хэрэв миний бие єргєсєн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хvлээнэ.
Эрхэм танд Монгол Улсын прокурорын байгууллагын нэрийн ємнєєс мэндчилж байгаадаа баяртай байна.

Прокурорын байгууллага нь 80-н жилийн тэртээд vvсч байгуулагдсан цагаасаа эхлэн эрvvгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мєр хангуулах, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавих, шvvхэд тєрийг тєлєєлєн оролцох чиглэлээр хуульд заасан vндсэн чиг vvргээ хэрэгжvvлж ирлээ.

Монгол Улсын Ерєнхийлєгчєєс "Шvvх эрх мэдлийн хvрээнд шинэтгэлийг гvнзгийрvvлэх" хєтєлбєрийг санаачлан боловсруулсан билээ. Уг шинэтгэлийн хєтєлбєр амжилттай хэрэгжсэнээр шvvх эрх мэдлийн байгууллагуудын vйл ажиллагааны хараат бус байдал нэмэгдэж, прокурорт хяналтын ажлын чанар, vр нєлєє дээшлэх боломж жинхэнэ утгаараа бvрдэх юм.

Мєн Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагаанд хvний эрхийг баталгаатай хангах явдлыг vйл ажиллагаандаа мєрдлєг болгон хэвшvvлэх, шудрага ёс, тэгш байдлыг хангах, прокурорын ёс зvйг чандлан сахиж, мэргэжлийн єндєр ур чадвар хууль дээдлэх зарчимд тvшиглэсэн хууль сахиулах шудрага тогтолцоог бий болгох явдал бидний эн тэргvvний зорилт мєн билээ.

Хvн тєрєлхтний хєгжлийн шинэ эрин прокурорын байгууллагын нийгэмд гvйцэтгэх vvрэг, хариуцлага улам бvр нэмэгдэж байгаагийн хэрээр мэдээллийн технологи, техникийн шинэчлэл-бvртгэл, мэдээллийн тогтолцоог тєгєлдєржvvлэх, мэдээлэл харилцааны хєгжилтэй уялдуулан тодорхой vе шаттай арга хэмжээнvvдийг хэрэгжvvлэн ажиллаж байгаа билээ.

Иймд манай байгууллага єєрсдийн хvч болон оюун ухаанаа дайчлан, тєрийн ємнє єргєсєн тангарагтаа vнэнч байж, хуулиар хvлээсэн vvргээ нэр тєртэйгєєр хэрэгжvvлэн ажиллах, єєрсдийн vйл ажиллагаагаа олон улсын дэвшилтэт хандлагад нийцvvлэн, боловсон хvчнийхээ мэргэшлийн ур чадварыг нэмэгдvvлэх, vйл ажиллагааны ил тод байдлыг хангахад анхаарч байна.

Иймээс бид хуульд заасан vндсэн чиг vvргийнхээ дагуу Прокурорын байгууллагад хандаж иргэд байгууллагаас гаргасан бvхий л хvсэлтийг хvлээн авч хамтран ажиллахад бэлэн байна.

Та бvхэнд амжилт хvсч, эрvvл энх, аз жаргал, сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.


МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙ ПРОКУРОР,
ТЄРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГYYН ЗЄВЛЄХ Д.ДОРЛИГЖАВ

Хуулийн байгууллагуудын хамтарсан зєвлєлгєєн болов.

Хан-Уул дvvргийн Шvvх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн хамтарсан зєвлєлгєєн энэ сарын 11-ний єдєр боллоо. Зєвлєлгєєнд тус дvvргийн хуулийн байгууллагуудын дарга удирдлагууд, нийт албан хаагч, бие бvрэлдэхvvн оролцож єнгєрсєн онд хийж гvйцэтгэсэн ажил, 2011 онд анхаарч ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийж, шинээр томилогдсон албан хаагчдаа танилцууллаа.
2011-02-15 | Цааш нь »
“Хvн худалдаалах гэмт хэрэг” сэдвээр шvvгч, прокуроруудад зориулсан сургалт явууллаа.

Хууль Зvйн Yндэсний хvрээлэн, АНУ-ын Азийн сантай хамтран 2011 оны 2 дугаар сарын 10, 11-ний єдрvvдэд “Хvн худалдаалах гэмт хэрэг” сэдвээр шvvгч, прокуроруудад зориулсан сургалт явууллаа. Сургалтанд энэ чиглэлээр цаашид сургалт явуулах 11 прокурор хамрагдлаа. АНУ-ын Азийн сан нь 2005 оноос эхлэн Монгол Улсад хvн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа бєгєєд “Yндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци” болон Папермогийн протоколын дагуу Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нэмэлт єєрчлєлт оруулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
2011-02-14 | Цааш нь »
Монгол Улсын Ерєнхий прокурорын туслах Г.Ганзориг хатагтай Жунко Сасаки-г хvлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерєнхий прокурорын туслах, Мэдээлэл Дvн шинжилгээ, Судалгааны тєвийн захирал Г.Ганзориг Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны тєвийн Монгол дахь тєлєєлєгч хатагтай Жунко Сасаки-г 2011 оны 2 дугаар сарын 8-ны єдєр хvлээн авч уулзлаа.
2011-02-08 | Цааш нь »
Прокурорын vйл ажиллагаа, мэргэжлийн тvвшинг тогтоох шалгалт авлаа

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зvйлийг удирдлага болгон Прокурорын мэргэжлийн зєвлєл прокурорын vйл ажиллагаа, мэргэжлийн тvвшин тогтоох шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан явууллаа.
2011-02-08 | Цааш нь »
Yйл ажиллагааны ерєнхий хєтєлбєр батлагдлаа

Улсын Ерєнхий прокурорын дэргэдэх Зєвлєлийн 2011 оны 1 дvгээр сарын 24-ний єдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачлагаар боловсруулсан “Шvvх эрх мэдлийн хєтєлбєр”-ийн хvрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжvvлэх vйл ажиллагааны ерєнхий хєтєлбєрийг хэлэлцэн баталлаа. Энэ хєтєлбєрийг бvрэн эхээр нь нийтэлж байна.
2011-01-31 | Цааш нь »

  [1]: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42   

   ХЭЛ СОНГОХ
Монгол English

   ПРОКУРОР 80

   YНДСЭН ЧИГ YYРЭГ

   СYYЛД НЭМЭГДСЭН
» Мэдээлэл хийжээ
» Монгол Улсын Ерєнхий прокурор Д. Дорлигжав, Америкийн Нэгдсэн Улсын Азийн сангийн зєвлєх ноён Сэм Каунтиг хvлээн авч уулзав
» Мэдээллийг шалгуулахаар шийдвэрлэжээ
» JDS хєтєлбєрийн талаар
» Хэрэг vvсгэн шалгуулах нь зvйтэй гэж vзжээ
» Мэдээ
» Шалгах vvрэг єглєє
» Прокурорын байгууллагын дvрэм журмыг шинэчлэн баталж байна



 
МУЕПГ © 2009 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.